Улс төр
Төрийн худалдан авах ажиллагаа-2022″ хэлэлцүүлэг маргааш болно
Монгол улсын Шадар сайдын ажлын алба, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Үндэсний худалдаа аж үйлдвэртэй хамтран “Төрийн худалдан авах ажиллагаа-2022” хэлэлцүүлгийг маргааш Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн хурлын танхимд зохион байгуулна.
Хэлэлцүүлэгт Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөх, Боловсрол шинжлэх ухааны яам, Барилга, хот байгуулалтын яамны төлөөлөл оролцох юм.
Хэлэлцүүлгээр Монгол Улсын 2022 оны Төсвийн хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгөхөөс гадна хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний гүйцэтгэл, гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагын цаашид анхаарах асуудлыг хэлэлцэх аж.