Энтертайнмент
ЛеБроны эхний хариу эерэг, дараагийн хариу сөрөг гарлаа
НБА лигийн Лейкерс багийн од Леброн Жеймс тоглолтод оролцож чадахаар боллоо. Жеймсийн Даваа гарагт өгсөн шинжилгээний хариу эерэг гарсан тул энэ сарын 1-нд “Сакраменто” (117:92)-той хийсэн тоглолтын өмнө карантинд орсон юм. Тэрээр энэ долоо хоногт дахин хэд хэдэн шинжилгээ өгөхөд бүх хариу сөрөг гарсан тул тоглолтод оролцохыг зөвшөөрсөн байна.
Ийнхүү Жеймс Бямба гарагийн шөнө явагдах “Лос-Анджелес Клипперс”-ийн эсрэг тоглолтод тоглох боломжтой боллоо. Лейкерс баг одоогийн байдлаар Өрнө бүсэд 12 ялалт, 11 ялагдлаар зургаадугаар байрт жагсаж байгаа юм.