Бидэнтэй нэгд

Нийгэм

Хүүхдээ үе тэнгийнхнийхээ дээрэлхэлд өртсөн эсэхийг яаж мэдэх вэ, хэрхэн харилцах вэ?

Нийтэлсэн

Mongolian Professional art therapy association байгууллага 2019 оноос хойш НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Үе тэнгийнхний дээрэлхэлтийг зогсоох, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх” Банхар арт терапи төслийг Боловсролын салбарт жишиг болгон хөдөө орон нутгийн 19 сургууль, Улаанбаатар хотын гурван сургууль дээр хэрэгжүүлж байгаа юм.

Үе тэнгийнхний дээрэлхлийн нөхцөл байдлын талаар болон хүүхдээ үе тэнгийнхэндээ дээрэлхүүлж байгаа эсэхийг хэрхэн таньж мэдэх, цаашид яаж харилцах нь зөв талаар Нийгмийн ажилтан, арт терапист В.Бэрцэцэгийн бичсэн нийтлэлийг хүргэж байна.



Үе тэнгийнхний дээрэлхлийн нөхцөл байдал:

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон Эрүүл мэндийн яамны хамтарсан сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаагаар (2017 он) 15- 29 наснаас доош насны  хүүхэд, залуучууд амиа хорлох эрсдэл маш өндөр байгаа нь ажиглагдсан.

НҮБ-ын Хүүхдийн сангийн 2021 оны Дэлхийн хүүхдийн байдал 2021 тайлангаас харахад  жил бүр 45,800 өсвөр насныхан амиа хорлодог буюу 11 минут тутамд нэг хүн нас барж байна гэсэн тооцоо гарчээ. 10-19 насны өсвөр насныхны нас баралтын хамгийн түгээмэл шалтгаануудын тавдугаарт амиа егүүтгэх явдал орж байна. Японы Хүүхдийг ивээх сангийн “ Өсвөр үеийнхний дуу хоолой” хэмээх 2017 онд хийсэн судалгаанд 11-16 насны 1,236 хүүхэд хамрагдсаны 19 хувь нь амиа хорлох оролдлого хийсэн, 12.4 хувь нь амиа хорлох тухай бодож байсан. 10 хувь нь амиа хорлох оролдлого хэд хэдэн удаа хийж үзсэн гэж хариулсан.

Цагдаагийн Ерөнхий газрын мэдээллээр Монгол Улсад жилдээ 500- 605 хүн амиа хорлосон гэсэн мэдээлэл байна. Үүний 25 хувь нь 10-25 насны хооронд хүүхэд,залуучууд байсан бөгөөд амиа хорлоход нөлөөлж буй шалтгааныг тодруулахад үе тэнгийнхний дээрэлхэл, дарамт гэж хүүхэд, залуучуудын дийлэнх хувийг эзэлжээ.

Өөрөөр хэлбэл, үе тэнгийнхний дээрэлхэлт өсвөр насныхны амиа хорлолтын гол шалтгаан болж байна.

Хүүхдийн бие махбод болон  сэтгэцийн эрүүл мэндэд хортой үр дагавартай. Жишээ дурдвал

  • Хүүхэд сэтгэл гутралд орох
  • Хичээл сурлагадаа муудах
  • Сургуульдаа дургүй болох
  • Өөртөө итгэлгүй болох
  • Айдас түгшүүртэй болох
  • Нийгмээс өөрийгөө тусгаарлах, ганцаардах
  • Эцэг эхтэйгээ харилцах харилцаа муудах, хөндийрөх
  • Бусдад болон өөртөө итгэх итгэлгүй болох гэх мэт сөрөг үр дагавар ихтэй

Үе тэнгийнхний дээрэлхэлд өртсөн хүүхдэд илрэх нийтлэг  шинж тэмдэг:

  • Хүүхэд хичээл, сурлагадаа муудах, хичээл  номдоо сонирхолгүй, идэвхгүй болох
  • Шөнө тайван унтаж чадахгүй  байх, хар дарж зүүдлэх
  • Гэрээсээ дайжих,  өөрийгөө гэмтээх эрсдэлтэй
  • Өөртөө итгэлгүй болох, сул дорой байх
  • Бэртэл гэмтлээ тайлбарлаж чадахгүй байх эсвэл тайлбарлахаас зайлсхийх
  • Хувцас, ном, үзэг, харандаа, зүүлт, тоглоом, эд зүйлсээ алдсан байх эсвэл эвдэрсэн байх
  • Толгой гэдэс нь байнга өвдөх эсвэл өвдөж  байна гэж ээж, аавдаа хэлэх
  • Идэж уух, хооллоход өөрчлөлт гарах,  хоолыг их эсвэл огт идэхгүй болох

Эцэг эхчүүд хүүхдээ дээрэлхэлд өртснийг мэдсэн тохиолдолд хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?

Хэрвээ таны хүүхэд ууртай, ааштай болоод эсвэл дуугүй болоод хэнтэй ч ярихыг хүсэхгүй байна гээд байвал…

Эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал халамж тавьж, ярилцаж ойлголцох нь хамгийн чухал. Та хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх замдаа, хичээлээс ирэхэд үед нь , ирэх замдаа эсвэл оройн хоолны үеэрээ тэднийг анхааралтай сонсож ойлгож , ямар нэг асуудал тулгарвал тэдэнд туслахад хэзээд бэлэн гэдгээ хэлж байгаарай.

Эсрэгээрээ бидний үед ийм байсан, хүүхдүүд хэн нэгнийгээ шоолох, шоглох асуудал хүүхдүүдийн хоорондох асуудал гэх байдлаар хандаад байвал хүүхэд тань хамгийн ойр дотны хүмүүс болох гэр бүлээсээ тусламж авч чадахгүй асуудал нь улам хүндэрдэг.

  • Та өдөр бүр хүүхдийнхээ нүүр, царай уруу нь харж найрсгаар мэндэлж хичээл, сургуулийнх талаар, найз нөхдийнх нь талаар ярилцаж байгаарай.
  • Хүүхдүүдэд тохиолдсон аливаа хүндрэл бэрхшээл нь таны бодлоор жижиг асуудал юм шиг санагдсан ч хүүхдүүдийн хувьд шийдвэр гаргахад хангалттай мэдлэг, мэдээлэл байхгүй үед буруу шийдвэр гаргах магадлалтай. Иймээс хүүхдээ зөв шийдвэр гаргах  ур чадварт сургахын тулд мэдлэг, мэдээллээр хангаарай.
  • Та хүүхэдтэйгээ ярьж эхлэх үедээ өөрийн сэтгэл хөдлөл мэдрэмжээ удирдаж, бодлоо цэгцлээд шүүмжлэхгүйгээр сонсоорой.
  • Та хүүхэдтэйгээ ярилцаж байхдаа орчин үеийн хүүхдийн  үзэл бодол таныхаас өөр гэдгийг ухамсарлан тэвчээртэйгээр яриаг нь таслахгүй  эхнээс нь дуустал сонсоорой.
  • Та хүүхэдтэйгээ ярилцаж байхдаа хүүхдийнхээ түвшинд сууж дууныхаа өнгө, аясыг зөөлөн аядуухан байлгаж харилцвал хүүхэд тантай харилцахад аюулгүй мэдрэмж төрж өөрт тохиолдсон үйл явдлыг ярих боломж бүрдэж танаас тусламж авч чаддаг.
  • Хүүхэдтэйгээ ярилцахын тулд хүүхдийнхээ  хийх дуртай зүйлийг хамтдаа хийж байхдаа ярилцах нь илүү үр дүнтэй байдаг.Жишээлбэл: алхах, дугуй унах, хоол хийх, хамтдаа тоглох, хөгжилдөх гэх мэт
  • Мөн хүүхдийнхээ сургуулийн үйл ажиллагаанд оролцож багш болон ангийн сурагчдын хоорондын харилцаанд анхааралтай хандаж хүүхдийнхээ найз нөхөд болон насанд хүрэгчидтэй харилцаж байгаа харилцаанд дүгнэлт хийж зөв чиглүүлж болно.
  • Мөн хүүхдийнхээ багштай сайн танилцаж хамтран ажиллаж өөрийн хүүхдэдээ болон бусдын хүүхдэд туслах боломжтой болно.
  • Дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт  таны нүднээс далд, давтагдаж, даамжирч таны хүүхдийн эрүүл мэндэд маш хортой үр дагавартай учраас та хүүхдэдээ заавал цаг гаргаарай. Ингэж чадсанаар аливаа эрсдэлээс хамгаалж чадна.
  • Хүүхэдтэйгээ харилцахдаа өөрийнхөө хүүхэд байсан үетэй харьцуулж ярих нь хүүхдүүдийн хувьд тэр нийгэмд  амьдарч үзээгүй учраас төсөөлдөггүй, ойлгомжгүй байдаг. Энэ мэт ойлголцлын зөрүүгээс болж хүүхэдтэйгээ зөрчилдөх, үл ойлголцох асуудал үүсдэг.

Дээрэлхлийг зогсооход хүүхэд, эцэг эхчүүд, багш нарын  хамтын ажиллагаа маш чухал. Иймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ анги удирдсан багштай харилцаа холбоотой байж асуудал гарсан үед хүүхдийн нууцыг чандлан хадгалж, асуудалд тохирсон арга хэмжээ авах, холбогдох үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтэнд нь зуучлан өгөх нь чухал юм.

Зарим эцэг эхчүүд үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт зөвхөн сургууль дээр гардаг учир сургуулийн хамт олон энэ асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн өрөөсгөл ойлголттой явдаг. Гэвч энэ нь зөвхөн сургуулийн асуудал биш үүнийг зогсооход сургуулийн удирдлагууд, багш нар, сурагчид, эцэг эхчүүд болон олон нийт өөр өөрийн зүгээс санал санаачилга гарган хамтран ажилласнаар илүү үр дүнд хүрэх боломжтой.

Үе тэнгийнхний дээрэлхэл нь далд, давтагдаж, даамжирч улмаар хүүхэд амь насаа хорлоход хүргэдэг  учраас хүүхэд, эцэг эхчүүд, багш нар, олон нийтийн хамтын ажиллагаа, оролцоо чухал байна.

 

Нийгмийн ажилтан, арт терапист В.Бэрцэцэг

CRI Монгол радио4 цаг өмнө

Томас Бах ХТРТ-ийн мэдээллийн хөгжлийг өндрөөр үнэлэв

CRI Монгол радио5 цаг өмнө

Ли Чян Хятадын олон улсын импортын VII экспогийн нээлтэд үг хэллээ

CRI Монгол радио5 цаг өмнө

Ли Чян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзав

CRI Монгол радио5 цаг өмнө

Экспогийн талаар гадаадын компаниуд юу хэлэв ?

CRI Монгол радио19 цаг өмнө

Ши Жиньпин Хүбэйд ажиллаж байна

CRI Монгол радио23 цаг өмнө

Хятадын олон улсын импортын VII экспо нээгдлээ

CRI Монгол радио2 өдөр өмнө

77 улс орон, олон улсын байгууллага 7 дахь CIIE-ийн үндэсний үзэсгэлэнд оролцоно

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гуанжөүгийн 136 дахь үзэсгэлэн яармаг өнөөдөр өндөрлөнө

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Шэньжөү-18” нисгэгчтэй сансрын хөлөг амжилттай газардав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятад, Америкийн банк санхүүгийн ажлын хэсгийн зургаа дахь уулзалт боллоо

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио5 өдөр өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио5 өдөр өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио5 өдөр өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм3 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент7 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ