Улс төр

Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат хууль зөрчсөн компаниудад давуу байдал олгосон уу

Нийтэлсэн

Булган аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэбатыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолыг биелүүлээгүй, нутгийн иргэдийг төөрөгдүүлж, байгаль орчныг сүйтгэсэн компанид боломж олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгож байна гэж нутгийн иргэд үзэж байгаа юм байна.

Тухайлбал, 2020 оны наймдугаар сарын есны өдөр экологич Д.Туяагийн хүсэлтийн дагуу “Булган аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй уул уурхайн компаниудад хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулах, уг ажлын хэсэгт нутгийн иргэдийг оролцуулан хамтарсан хяналт шалгалт хийх тухай”- аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарсан юм байна. Энэхүү тогтоолын дагуу хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулж, ажиллах талаар аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэбатад удаа дараа шаардлага тавьсан хэдий ч “аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэд хэл, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч С.Гал-Эрдэнэ ажлын хэсгийг ахлана, би ярьчихлаа” гэх зэргээр цаг алдуулсаар өвлийн улиралтай золгожээ. Үүгээр ч зогсохгүй тэрээр “хягалт шалгалт хийвэл “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-тай холбоотой, усны татуурга хоолой тавтж буй компанийн асуудал руу орохгүй бол болно” гэх утгатай санал ч дэвшүүлж байсан байна. Мөн нийтийн сонсгол хийх хүсэлт гаргавал, тэрхүү сонсголын дараа ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалт хийж болно гэж сурсан зангаараа иргэдийг төөрөгдүүлж хоёр сар шахам хугацаа алдуулжээ.        

Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын усны татуурга хоолойг тавьж буй “Бридж констракшн” ХХК-ийн удирдлагууд нь хууль зөрчиж, байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулаад байгаа. Нутгийн иргэд энэхүү хууль зөрчсөн компанийн үйл ажиллагааг таслан зогсоох, байгаль орчныг хамгаалах, иргэдийн “Үндсэн хууль”-иар олгогдсон “Эрүүл аюулгүй орчинд амьдрах, аж төрөх эрх”-ийг хамгаалах, уг компанид хариуцлага хүлээлгэх, байгаль орчин, хөрс, ургамлын хохиролыг тогтоолгох, аймгийн Төрийн санд уг орлогыг төвлөрүүлэх зорилготой  энэ оны есдүгээр сараас эхлэн аймгийн ИТХ-ын даргадаа хандсан юм байна.

Сэтгүүлч: Туяа

Exit mobile version