Covid-19
Омикрон хувилбар дэлхий даяар “эмх замбараагүй” байдал тарьж байна
Коронавирусийн өндөр мутацитай омикрон хувилбар бараг 50 улсад хүрч, АНУ-ын 17 мужид илэрсэн байна.
Өмнөд Африкийн эрдэмтдийн үзэж байгаагаар омикрон нь халдварт чанар, бие махбодийн дархлааны хамгаалалтаас зайлсхийх чадвартай тул дельтагаас хоёр дахин хурдан тархаж байгаа аж. Мөн өмнө нь ковид туссан бол омикрон хувирбараас бага зэрэг хамгаалж байна гэжээ.
ДЭМБ омикрон хувилбарыг албан ёсоор зарлахаас өмнө Нью Йорк хотод хэдийн тархаж байсан байж магадгүй гэв. Мөн The Times сонины гаргасан судалгаагаар Өмнөд Африк хамгийн сүүлийн үеийн лаборатори тоног төхөөрөмжтэй байсан учраас тус хувилбарыг тодорхойлсон анхны улс болсон гэсэн байна. Үүнээс гадна тус улсад ХДХВ-ийн өндөр түвшинд байгаа нь ковидын вирусын мутацид илүү их боломжийг олгож байгаа гэжээ. Өөрөөр хэлбэл ХДХВ-тэй хүн омикрон хувилбарыг тусвал хурдан хүндэрч байгаа аж.
Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой:
- Хятад улс иргэдээ тахлын үеэр ийш тийш зорчихыг хориглож, дэлхий даяарх аялал жуулчлалын чухал орлогыг дарж байна.
- АНУ 200 сая гаруй хүн вакцинд бүрэн хамрагдах төлөвтэй байгаа бөгөөд омикрон хувилбарын талаарх айдас тархах тусам энэ тоо хурдацтай нэмэгдэж байна.
- Вакцин хийлгэсэн ажилтны шинжилгээ эерэг гарсан тул Австралийн парламент олон нийтэд түр хугацаагаар хаалгаа хаав.
- Өмнөд Солонгосын албаны хүмүүс омикрон гарч ирэх үед үе шаттайгаар дахин нээхийг түр зогсооно гэж мэдэгдэв.
- Шинэ Зеландын Окланд хот 107 хоног үргэлжилсэн хөл хориогоо дуусгав.
Б.Бүжлхамаа