Яам
Куба улсын Элчин сайдын итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригестой өнөөдөр уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авлаа.
Уулзалтын үеэр Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригес Монгол Улсад ажиллахаар томилогдсондоо баяртай байгаагаа илэрхийлээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрүүл мэнд, биотехнологи, боловсролын салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.
Дэд сайд Б.Мөнхжин Монгол, Кубын уламжлалт найрсаг харилцаа дипломат харилцаа тогтоосноос хойших 61 жилийн хугацаанд бэхжиж ирснийг тэмдэглээд Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригест үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаад нь баяр хүргэж, ажлын өндөр амжилтыг хүсэв.