Дэлхий

Чили, Перу зэрэг орнууд ковидын үед хамгийн их зардал гаргажээ

Нийтэлсэн

Ковидын улмаас дэлхийн бүхий л улс орон нийгэм, эдийн засгийн амаргүй сорилтуудыг даван туулж байна. Түүнчлэн төсөв, мөнгөний бодлогоо өнгөрсөн оны эхний хагасаас эхлэн ихээхэн тэлсэн бол энэ оны хоёрдугаар хагасаас харьцангуй хумих чиглэлд шилжээд буй.

Ковидын улмаас хөгжингүй орнууд дунджаар ДНБ-ий 11.3 хувьтай тэнцэх хэмжээгээр төсвийн зардлыг нэмэгдүүлснээс 1.6 нэгж хувь нь эрүүл мэндийн салбарт, 9.7 нэгж хувь нь ажилгүйдлийн тэтгэмж, нийгмийн халамжийн шилжүүлэг, ажлын байрыг хадгалах татаас болон бусад зориулалтаар зарцуулжээ. Хөгжиж буй орнуудын дундажтай харьцуулахад эрүүл мэндийн бус салбарын нэмэлт зардал нь 7.2 нэгж хувиар өндөр үзүүлэлттэй байна.

Түүхий эдийн экспортоос өндөр хамаарал бүхий ангилалд багтсан орнуудын хувьд төсвийн нэмэлт зардлын хэмжээ ДНБ-ий 4.5 хувьтай тэнцэж байгаа бөгөөд хамгийн их нэмэлт зардал гаргасан оронд Чили, Перу зэрэг улс багтжээ.

Хөгжингүй орнууд төрийн өмчит банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, цар тахлын улмаас хүндрэлд орсон салбарын бизнес эрхлэгчдэд зээл олгох, зээлийн баталгаа гаргах зэргээр хөрвөх чадварыг дэмжих чиглэлд тэргүүлж буй юм.

Хөрвөх чадварыг дэмжих арга хэмжээ нь нийлбэр дүнгээр хөгжиж буй орнуудад ДНБ-ий 2.4 хувь, түүхий эдийн экспортоос өндөр хамаарал бүхий орнуудад 3.2 хувь, хөгжингүй орнуудад 15.6 хувьтай тэнцэж байна.  Үүнээс, хөгжингүй орнуудад зээлийн баталгаа ДНБ-ий 11.8 хувьтай тэнцүү үзүүлэлттэй байна.

Exit mobile version