Эдийн засаг
Австралид хайгуулын ажил сүүлийн долоон жилийн дээд түвшинд хүрэв
Австрали улсад металлуудын хайгуулын үйл ажиллагаа сүүлийн долоон жилийн дээд түвшинд хүрлээ.
Үүнд сэргээгдэх эрчим хүчний технологид ашиглагддаг металлуудын хайгуулын ажил нэмэгдсэн нь нөлөөлжээ. Хайгуулын үйл ажиллагаа нэмэгдсэнээр VI-IX сарын нийт зарцуулалт 618 сая ам.доллар хүрсэн байна.
Ийнхүү хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотойгоор сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглагддаг металлууд болох зэс, никель, литийн үнэ өссөн байна.
Үүнийг дагаад хөдөлмөрийн хөлс болон уул уурхайн үйл ажиллагааны бусад зардал мөн нэмэгджээ.