Энтертайнмент

Төв шуудангийн үүдэнд бүх сүлжээнд хоёр минут үнэгүй ярих боломжтой утасны бүхээг байршуулжээ

Нийтэлсэн

Монголын Цахилгаан Холбоо ХК-аас үүрэн телефоны бүх дугаар руу үнэгүй дуудлага хийх боломжтой утасны бүхээгийг төв салбарынхаа гадна талбайд байршуулжээ.

Энэ талаар Монголын цахилгаан холбоо ХК-иас тодруулахад “Энэхүү утасны бүхээгээс үүрэн телефоны бүх оператор компанийн дугаар руу 204 угтвар тоог хийгээд хоёр минут үнэгүй ярих боломжтой. Харин эмнэлэг, цагдаа, онцгой байдлын 101, 102, 103 дугаарт угтвар тоо хийлгүй шууд залгана. Мөн албан байгууллага, мэдээллийн лавлах зэрэг тусгай дугааруудад холбогдох боломжгүй” гэв.

Энэхүү утасны бүхээг нь Монголын цахилгаан холбоо ХК буюу Төв шуудангийн хажууд байнга байрших аж.

Exit mobile version