Бидэнтэй нэгд

Улаанбаатар

Р.Дагва: Авлигыг таслан зогсоож, хариуцлагатай байдлыг бүх түвшинд хангаж ажиллах нь хөгжих гарц юм

Нийтэлсэн

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас олон улсын Авлигын эсрэг өдрийг угтан “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021 хөтөлбөр”-ийг зохион байгууллаа. Тус чуулганаар дөрвөн салбар хэлэлцүүлгийн хүрээнд салбар бүрийн төлөөлөл илтгэл тавин, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тухайлбал, “Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа”, “Авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоо”, “Төрийн албаны шударга, ил тод байдлыг бэхжүүлэхэд анхаарах асуудал”, “Хувийн хэвшил ба шударга өрсөлдөөн” гэсэн сэдвийн хүрээнд тус бүр 6-7 илтгэгч танилцуулга хийлээ.

Чуулганы “Төрийн албаны шударга, ил тод байдлыг бэхжүүлэхэд анхаарах асуудал” сэдэвт салбар хэлэлцүүлэгт Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва оролцон, “Төрийн үйлчилгээг цахимжуулах, авлига, хүнд суртлыг бууруулах нь: Нийслэлийн шийдэл, сорилт, үр дүн” сэдвээр илтгэл тавив.  Тэрбээр “Бид монгол хүний сайн сайхан, эрх чөлөөтэй амьдрах боломж, эрх, эрх чөлөөнд хамгийн их саад болж буй авлига, хүнд суртлыг бууруулах, таслан зогсоох аргыг хайж, хамтран хэлэлцэж байна. Авлигыг таслан зогсоож, ил тод, нээлттэй, хариуцлагатай байдлыг бүх түвшинд хангаж ажиллах нь төр, иргэний хамтын ажиллагаанд сайнаар нөлөөлж, хамтран хөгжих гарц юм. Авлигатай тэмцэх газраас санаачлан зохион байгуулж буй энэ удаагийн форум нь Монгол Улсын хөгжил, дэвшилд саад болж буй авлигын шалтгаан, нөхцөлийг бодитоор тодорхойлж, авлигыг таслан зогсоох шинэ санаа, боломж, гарцыг нээсэн үр дүнтэй хэлэлцүүлэг байгаасай гэж хүсэж  байна” хэмээв.

Мөн тэрбээр илтгэлдээ нийслэлийн зүгээс үзүүлэх төрийн үйлчилгээний цахим шилжилтийн талаар дурдсан. Тухайлбал, газрын харилцааг цахимд шилжүүлсэн egazar.gov.mn сайт болон Egazar гар утасны аппликэйшн, нийслэлд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүд болон төрийн байгууллагуудын хариуцлага, хамтын ажиллагаа, хяналтыг сайжруулах нэгдсэн мэдээллийн business.ulaanbaatar.mn систем, нийслэлийн цахим үйлчилгээний eservice.ulaanbaatar.mn тэргүүтэй системүүдийг онцолсон юм.

Илтгэлийн төгсгөлд Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва “Цаашид нийслэлийн зүгээс авлига, хүнд суртлыг бууруулах үйл ажиллагааны бие даасан төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжилтийг иргэд, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах саналтай байна” гэв.

Мөн АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн “Өнөөдрийн салбар зөвлөгөөнүүдээс гарсан санал, дүгнэлтийг зөвлөмж болгон эрх бүхий байгууллагуудад хүргүүлнэ. Чуулганы дараа хамтын хүчээр, нэгдмэл байдлаар ажиллан, цогц арга хэмжээ авч, үр дүнд хүрнэ гэж АТГ-ын зүгээс харж байгаа. “Транспаренси интернэшнл” байгууллагаас гаргасан авлигын индексийн судалгаагаар Монгол Улс дэлхийн 180 орноос 111 дүгээрт эрэмбэлэгдсэн.  Энэ бол тийм сайн тоо биш. Тиймээс Засгийн газрын түвшинд авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын индексийг хоёр оронтой тоо руу оруулах чиглэлээр “Авлигын эсрэг үндэсний хороо”-г байгуулан ажиллаж байгаа нь АТГ-ын үйл ажиллагаанд дэмжлэг болж байгаа хэрэг” хэмээв.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол3 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр3 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм3 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр3 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр3 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр3 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ