Covid-19
COVID-19: Өвөр Монголд 24 тохиолдол бүртгэгдлээ
БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 9-ны Пүрэв гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 37 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 24 тохиолдол нь Өвөр Монголд, Чжэцзян, Юньнань мужуудад тус бүр 5, 2 нь Хэйлунцзянд, нэг нь Шэньси мужид илэрчээ.
Мөн өдөр гадаадаас ирсэн 26 хүний хариу эерэг гарчээ. Нас баралт бүртгэгдсэнгүй.