Эдийн засаг
Amcham Mongolia: ГШХО буурахад төрийн бодлого, хууль тогтоомж, улс төрийн эрсдэл нөлөөлж байна
Монгол Улсад орсон хөрөнгө оруулалтын хэмжээ буурахад Төрийн бодлого, хууль тогтоомж болон улс төрийн эрсдэлүүд голлон нөлөөлж байна гэж “AmCham Mongolia” дүгнэлээ.
2020 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал цэвэр дүнгээр 1.7 тэрбум ам.доллар байсан юм. 2019 онтой харьцуулбал 571 сая ам.доллароор буурчээ. Ингэж буурсныг “Оюутолгой” төслийн уурхайн үйл ажиллагаа цар тахлын улмаас доголдсонтой холбон тайлбарласан байна. Хэдий тийм боловч хөрөнгө оруулалт буурах гол шалтгаан нь COVID-19 цар тахал биш гэдгийг онцолсон юм.
Мөн “Шинээр хөрөнгө оруулалт татах нь чухал боловч одоогийн хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн амжилтын түүх илүү чухал. Тиймээс гол анхаарлаа одоо байгаа хөрөнгө оруулагчид болон бизнесүүдэд хандуулах шаардлагатай”-г зөвлөжээ.
Түүнчлэн гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого зайлшгүй шаардлагатай байгааг тодотгосон байна.
“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтыг үл тооцвол БНХАУ Монгол Улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын дийлэнхийг эзэлж байгаа юм.