Улс төр

Том толгойлсон сайдууд

Нийтэлсэн

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээг хэлэлцэхээр Улсын Онцгой комисс өчигдөр хурал зарлахад УИХ, Засгийн газрын гишүүд оролцсонгүй.  Тодруулбал, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар ирэлгүй том толгойлов.

Гэтэл эзгүйд нь чухал асуудал хэлэлцэгдсэний нэг нь сайжруулсан түлш үйлдвэрлэхэд шаардагддаг барьцалдуулагч бодисыг Хятад улсаас импортлох боломжгүй болсноор нийслэлийн 220 мянган өрхийг түлшээр хэрхэн хангах вэ гэдэг асуудал хөндөгдөж байх жишээтэй. Түлш эрчим хүчний сайдад энэ асуудал хамаатай.  Яагаад гэвэл барьцалдуулагч бодисыг ойрын хугацаанд БНХАУ-аас импортлох боломжгүй нөхцөлд дараагийн хувилбарыг гаргах ёстой.

Хүйтний эрч сулрах болоогүй байна. Тэр болтол сайжруулсан түлшийг гэр хорооллынхонд хэрхэн тасалдуулалгүй хүргэх вэ гэдэг яах аргагүй салбар хариуцсан яамны хоттой нийлээд шийдэх амин чухал асуудлын нэг.

Дээр нь хилийн цаана гарсан нүүрс тээврийн жолооч нарын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ,  хүн амын хүнсний гол хэрэгцээ болсон гурил, будаа, махны хүрэлцээ хангамж ямар байна вэ зэрэг мэдээллүүд ч хариултгүй үлдсэн.

УИХ-ын хавар, намрын чуулган завсарлангуут сайд нар уяатай нохой тавигдсан аятай алга болдог. Тэр жишгээрээ алга болов уу эсвэл Улсын онцгой комиссын хуралдааныг үл тоов уу, өчигдөр хуралдаа оролцсонгүй, Шадар сайдын цухлыг төрүүлэв.

Г.ХОРОЛ

Exit mobile version