Энтертайнмент
Байнгын үйлчлүүлэгч нь зөөгчид шинэ байшин авч өгчээ
АНУ-ын Охайо мужийн оршин суугч Эбби Жонс шинэ байшин бэлгэнд авчээ. Эббиг байшинтай болоход түүний ажилладаг кафены байнгын үйлчлүүлэгч нь тусалсан байна.
Жонс “Dunkin’ Donuts” кафенд зөөгчөөр олон жил ажиллаж байхдаа үйлчлүүлэгч Сюзанн Берктэй танилцаж, хожим нь найзууд болжээ. Сюзанн өглөө бүр кафед ирж, кофе уудаг байна. Эббийг кофег нь бэлтгэх хооронд тэр хоёр ярилцан, Эббийг гурван хүүхдийн ээж, толгой хорогдох байргүй болж, хамаатныхаа гэрт амьдарч буйг мэджээ. Берк түүнд туслахын тулд буяны байгууллагуудад хандсан байна.
Сайн дурынхан Сюзаннтай хамтран Эббид шинэ байшин олж, бэлэглэжээ.
“Бурхан өөрийн гэртээ Зул сарыг угтах хүсэлтийг минь хүлээн авчээ” хэмээн Эбби нулимс дуслуулан ярьжээ.