Бидэнтэй нэгд

Нийгэм

Б.Мөнх-Од: Авлигаас ангид байхын тулд цахим шилжилт чухал

Нийтэлсэн

Жил бүрийн 12 дугаар сарын 09-ний өдөр Олон улсын авлигын эсрэг өдөр тохиодог. Энэ өдөртэй холбогдуулан авлигын гэмт хэргийн хяналт шийдвэрлэлтийн талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих Нэгдүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Одтой ярилцлаа.

Тус хэлтэс нь Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан авлигын гэмт хэргүүдэд дагнан хяналт тавьдаг.


-Авлигатай тэмцэх чиглэлд дэвшил гарсан уу? Хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгож, олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа ч авлигын гэмт хэрэг буурахгүй байна. Энэ  төрлийн хэргийн хяналт шийдвэрлэлт 2021 онд ямар түвшинд байна вэ?

-Монгол Улс 2021 онд авлигын индексээр Олон улсын түвшинд ямар байгааг одоо тодорхойлох боломжгүй. “Транспаренси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас 2021 оны авлигын индексийг гаргаагүй байна. 2020 оны Авлигын төсөөллийн индексээр  Монгол Улс 35 оноо авч 111 дүгээр байранд жагссан. Энэ нь 2019 оноос зургаан байраар ухарсан. Гэхдээ прокурорууд хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх замаар авлигатай тэмцэж байгаа. Прокурорын байгууллагаас 2019 онд авлигын 1022 хэрэгт хяналт тавьж, 83 хэрэг шүүхэд шилжүүлж байсан бол 2020 онд  1082 хэрэгт хяналт тавьж, 462 хүнд холбогдох 173 хэргийн шүүхэд шилжүүлсэн.

2019, 2020, 2021 оны хагас жилийн байдлаар Нийслэлийн прокурорын газраас авлигын гэмт хэргийн талаарх 1284 гомдол, мэдээлэлд хяналт тавьсан. Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих Нэгдүгээр хэлтсээс энэ оны 12 сарын 06-ны өдрийн байдлаар авлигын гэмт хэргийн талаарх 604 гомдол, мэдээлэлд хяналт тавьснаас 235-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгуулсан байна. Мөн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн байцаалт явуулсан 218 хэрэгт хяналт тавьж, 78 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байна.

2021 оны хагас жилийн байдлаар Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан авлигын хэрэгт холбогдож шүүхээр шийдвэрлэгдсэн хүмүүсийн 50 гаруй хувь нь төрийн албан хаагчид байсан. Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг бүхий л шатуудад гарч байна. Нийслэлийн прокурорын газраас авлигын гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд 56 мэдэгдэл бичиж хүргүүлсэн.

Хэдийгээр хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох замаар авлигатай тэмцэж байгаа боловч авлигын гэмт хэргийн тоон үзүүлэлт жилээс жилд нэмэгдсээр байна.

-Авлигын гэмт хэргийг бууруулахад ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Мөрдөгч, прокурор, шүүгч нар хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх замаар авлигын гэмт хэрэгтэй дор бүрнээ тэмцэж байгаа боловч энэ нь авлигын гэмт хэргийг бууруулахад хангалттай нөлөөлөх хүчин зүйл болж чадахгүй байна.

Авлигаас ангид байх, авлигын индексийг дээшлүүлэхэд цахим шилжилт нэн чухал юм. Учир нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох, хахууль авах, өгөх гэмт хэргүүдийн гарах шалтгаан нь төр иргэдэд үзүүлэх үйлчилгээ ил тод биш,  үйл ажиллагаа нь түргэн шуурхай явагддаггүй,  иргэдэд үзүүлэх үйлчилгээ нь тодорхой бус байдаг зэргээс болдог гэж үздэг. Тиймээс төрийн үйлчилгээг олон шат дамжлагагүй, хүнд сурталгүй, хүнээс хамаарал багатай болгох нь авлигын гэмт хэрэг бууруулахад чухал нөлөө үзүүлэх боломжтой юм. Монгол Улсын Засгийн газраас  төрийн үйлчилгээг цахимжуулах зорилгоор e-mongolia, e-gazar.gov.mn, gerege.mn, e-barimt.mn гэх мэтчилэн мэдээллийн нэгдсэн системүүдийн нэвтрүүлж байгаа нь том дэвшил гэж харж байна. Тухайлбал, цахим шилжилтэд шилжсэнээр авлигын гэмт хэрэг нь буурч, индекс нь өсч буй жишээ улс бол Эстони улс юм. Эстони улс төрийн үйлчилгээний 99 хувийг цахимжуулснаар авлигын гэмт хэргийн гаралтыг бууруулж, 2012 оноос хойш авлигын индекс нь жилээс жилд өсч байгаа. 2012 оноос хойш “Транспаренси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас гаргасан авлигын төсөөллийн индексээр 75 оноогоор 17-д бичигдсэн.

Прокурорын байгууллагын хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод хэргийг процесс ажиллагааг ил тод, нээлттэй болгох үүднээс 2020 онд e-justice.mn цахим сайтыг нээн ажиллуулж байна.

-Авлигын гэмт хэргийг шалгахад учирч буй хүндрэл бэрхшээл юу байна вэ?

-Энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн нууц далд аргаар үйлдэгддэг ба  нууц далд аргаар ч илрүүлдэг. Ер нь авлигын гэмт хэрэг ил үйлдэгддэггүй. Эрх бүхий албан тушаалтнаас гаргаж буй баримт бичиг болон санхүүгийн гүйлгээ, баримт гээд олон эх үүсвэрийг шалгадаг учраас цаг хугацаа ордог. Авлигын гэмт хэргийг бүрэн шалгаж тогтоохын тулд гадаад улсын нутаг дэвсгэрт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлага бий болдог.

Тус прокурорын газраас 2020 оны байдлаар гадаад улсад мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Казакстан, АНУ, Их Британи Виржиний арал, Камбож, Украйн, БНСУ, Франц, Латви, Узбекистан, Канад, ХБНГУ, Болгар, Польш, Энэтхэг, Арабын Нэгдсэн Эмират зэрэг гадаадын улс орны эрх бүхий байгууллагуудад 40 орчим эрх зүйн туслалцааны хүсэлтийг Улсын ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсээр дамжуулан хүргүүлсэн.

Гэвч  энэ ажиллагаа нь нэлээн удаан хугацаанд үргэлжилдэг учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх асуудал гардаг. Үүнтэй холбоотойгоор хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгохоос гадна олон улсын хамтын ажиллагааг сайжруулахад анхаарах  шаардлагатай гэж үзэж байна.

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа