CRI Монгол радио

Америк маягийн дуулиант жүжиг гунигтай дуусав

Нийтэлсэн

АНУ-ын хуралдуулсан “Ардчиллын чуулга уулзалт” хэмээгч нь 10-ны өдөр гунигтай өндөрлөв. Уулзалтад Хонконг үймүүлэгч, оргодол Лүө Гуаньцүн, Тайваний төлөөлөгч Тан Фэн нар алиалагчийн дүр эсгэн тоглож, олон улсад онигоо болж байна. “Ардчиллын чуулга уулзалт” хэмээгч нь АНУ хуурамч ардчиллын нэрээр ардчиллын эсрэг үйл ажиллагаа явуулах, хагалан бутаргах, Америкийн ноёрхлыг хамгаалан гэсэн улс төрийн жүжиг юм. Хэн ч үүнийг тоож авч үзэхгүй, бүтэлгүйтэлд хүрэх нь зайлшгүй.

Лүй Гуаньцүн бол гэмт хэргээс айж зугтсан Хонконгийг үймүүлэгч, улс орноосоо урвасан урвагч, барууны зарим орны олон жил тэжээсэн улс төрийн зодоонч юм. Урилгаар үг хэлсэн Тайваний төлөөлөгч Тан Фэн бол Тайваний эрх баригчдын тэжээсэн “тороолууд”-уудын толгойлогч юм. Эдгээр “тороолууд” үргэлж хүчирхийллийг өдөөж, үймээн дэгдээж, сонгуульд саад учруулдаг, ардчиллын хамгийн том дайсан юм. АНУ зориуд “Тайванийг тусгаарлуулах” гэсэн этгээдүүдийг дэмжин, тэдний төлөө дугарч байдаг нь Тайванийн эрх баригчид “Америкт түшиж тусгаар тогтнох”-ыг зорих болон Америкийн зарим хүмүүс “Тайваниар Хятадыг хазаарлах” зорилготой байдаг нь Тайванийн хоолойн байдал хурцдаж буйн үндсэн шалтгаан гэдгийг дахин нотолж байна.

“Ардчиллын чуулга уулзалт” хэмээгч нь ардчиллыг уландаа гишгэн, “Ардчиллын тэмцэгч” хэмээгчид нь үнэдээ өвөг дээдсээр мартан, эрх орноосоо урвасан гэмт хэрэгтнүүд юм. Лүй Гуаньцүн, Тан Фэн нарын алиалагч нарын жүжиг нь Америкийн “Ардчиллын чуулга уулзалт” хэмээгч нь жинхэнэ ардчиллыг эрэлхийлж байгаа хэрэг биш, харин ардчиллыг шийдэм болгон ашиглаж, бусдыг гүтгэх, хагалан бутаргах, үймээн дэгдээх зорилготой гэдгийг бүрэн илчилж байна.

“Ардчиллын чуулга уулзалт” хэмээгчийг зохиож буй үеэр Америкийн Сангийн яам Хятадын олон хувь хүн болон аж ахуйн нэгжүүдэд хориг арга хэмжээ авч буйгаа зарласныг олон нийт анзаарсан. “Америк маягийн ардчилал” нь ноёрхох гэсэн үнэн төрхөө дахин харууллаа. Харин Хятад улс хориг арга хэмжээ хэмээгчээс нь хэзээ ч айж сүрдэж үзээгүй юм. Америкийн эргүүлсэн шийдэм нь Хятадын хөгжлийн алхмыг зогсоож чадахгүй.

Өнөөгийн ертөнцөд энх тайван, хамтын ажиллагааны чиг хандлага урагшилсаар байх болно. Өнөөдөр дэлхий ертөнц урьд өмнө байгаагүй сорилтод тулгарч, олон улсын хамтын нийгэмлэг урьд өмнөх аль ч үеэс ч эв санаа нэгтэй байх, хамтран ажиллах тулгам шаардлагатай байна. Америк хүйтэн дайны сэтгэлгээгээ таягдаж, олон улсын хамтын нийгэмлэгт ашигтай алхам хийх хэрэгтэй, харин урсгалыг сөрөх, түүхийн эсрэг замнахгүй байхыг зөвлөж байна, эс бөгөөс үр дүн нь муухай, ялагдал хүлээх нь энүүхэнд байна.

Н.Пүрэвжав

Exit mobile version