Нийгэм
Тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг чадавхжуулах сургалт боллоо
Монгол Улсын Шадар сайдын 70, 104 дүгээр тушаалын хэрэгжилтийн хангах ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллалаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Шуурхай штабын зохион байгуулалт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл солилцож, тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.
Сургалт, хэлэлцүүлэгт аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-Од, Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Ганбаяр болон аймгийн Шуурхай штабын бүрэлдэхүүн, сумдын Шуурхай штабын төлөөлөл оролцлоо.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЭМС-ын халдварт өвчний асуудал хариуцсан зөвлөх А.Амбасэлмаа, МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын дарга С.Сүнчин, ЭМХХ-ийн дарга Л.Гэрэлмаа, ОБЕГ-ын ГЭУГ-ын ахлах мэргэжилтэн, ахмад Б.Амаржаргал, ХӨСҮТ-ийн ШУН-ын менежер А.Билэгт, ДЭМБ-ын мэргэжилтэн Б.Дуламрагчаа, Д.Гэрэлмаа нар ажилласан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.