Нийгэм

АМГТГ: IX сарын байдлаар ашигт малтмалын 2658 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна

Нийтэлсэн

Ашигт малтмал, Газрын тосны газраас гаргасан мэдээллээр есдүгээр сарын 30-ны байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөл 1737, хайгуулын тусгай зөвшөөрөл 921 байна.

Монгол Улс 2020 онд хувийн хөрөнгөөр геологи, хайгуулын ажилд 86 тэрбум төгрөг болсон аж. Энэ нь өмнөх оноос 39.2 орчим хувиар буурсан дүн болжээ.

“Монголросцветмент” ТӨҮГ нийт 15 мянга 800 га талбайг хамарсан 28 тусгай зөвшөөрөлтэй бөгөөд дотоодын компаниудаас хамгийн олон тусгай зөвшөөрөлтэй компани юм.

Харин Гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудаас “Ion Energy” компани 111 мянган га талбайг хамарсан хоёр тусгай зөвшөөрөлтэй аж.

Олон улсад цэвэр эрчим хүчинд шилжиж байгаатай холбоотойгоор металлын хайгуулын зардал нэмэгдэж байна. Тухайлбал: Австрали улс III улиралд 618 сая ам.доллар хайгуулд зарцуулжээ. Энэ нь сүүлийн долоон жилийн дээд түвшинд хүрсэн үзүүлэлт боллоо.

Санхүүжилт өссөнөөс гадна цэнэг хураагуур хийхэд ашиглагддаг зэс, никель, лити зэрэг металлуудын үнэ өссөн нь зардал өсөхөд мөн нөлөөлж байгаа аж.

Харин дэлхийн хэмжээнд уул уурхайн салбарын хайгуулын зардал 2022 онд 5-15 хувиар өсөх төлөвтэй гэж “S&P Global” тооцоолоод байна.

Exit mobile version