Улс төр

34 хувьд ногдох өрийг тэглэх тухай “Рио Тинто”-гийн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна

Нийтэлсэн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийж, Рио Тинто болон Туркойз хилл компанийн гүйцэтгэх удирдлагаас Ерөнхий сайдын нэр дээр хандан таван санал бүхий албан бичиг илгээсэн талаар мэдээллээ.

Уг захидалд “Оюутолгойн төслийн 34 хувьд ногдох 2.4 тэрбум ам.долларын зээлийг 100 хувь тэглэж байна. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй” гэжээ. Ерөнхий сайд “Үндсэндээ 34 хувийг Монголын ард түмэн үнэгүй авч байна гэсэн агуулгатай” гэж хэллээ.

Түүнчлэн, гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг энэ захидал илгээсэн өдрөөр цуцалж дуусгавар болгож буйг дурджээ.

Exit mobile version