Эдийн засаг

Энэ 7 хоногт АНУ, Япон зэрэг 20 улсын Төв банк уулзалтаа хийнэ

Нийтэлсэн

Энэ долоо хоногт АНУ, Европ болон Их Британи зэрэг 20 гаруй улсын Төв банк хуралдаж, шийдвэрээ танилцуулах товтой байна.

Харин Төв банкнуудын шийдвэр харилцан адилгүй байхаар байгаа нь хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байгаа юм. Тухайлбал: АНУ-д инфляцын дарамт өндөр байгаа энэ үед Холбооны Нөөцийн банк бонд худалдан авалтаа илүү өндөр дүнгээр бууруулахаар төлөвлөж байна.

Харин Европын Төв банк инфляц зорилтот түвшинд хүртэл одоогийн байр сууриа хадгалах хүлээлттэй байна.

Английн Төв банкны хувьд бодлогын хүүгээ өсгөх дохиог зах зээлд өгөөд байсан бол тэргүүн Андрью Байлей бодлогын хүүгээ өсгөх шаардлага байхгүй байна гэж мэдэгдээд байгаа юм. COVID-19-ийн “Omicron” хувилбарын тархалт болон инфляцын дарамт Төв банкнуудын шийдвэрт голлон нөлөөлөхөөр байна.

Exit mobile version