Бидэнтэй нэгд

Нийгэм

Цахилгаан автобусыг ирэх сарын 2-ны өдөр хүртэл туршилтаар үйлчилгээнд гаргана

Нийтэлсэн

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор  нийслэлийн нийтийн тээвэрт цахилгаан автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна. Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн “Yinlong Energy” компанийн найман цахилгаан автобусыг  “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ  инженер техникийн ажилчид туршиж байгаа бөгөөд уг автобус нь  дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгслээс 60 хувь зардал хэмнэдэг онцлогтой аж.

Нийт 36 хүний суудалтай тус цахилгаан автобусыг цэнэглэх зориулалтын хоёр цэгийг байгуулсан байна. Цаашид цахилгаан автобусыг цэнэглэх байршлуудыг нэмэхээр судалгаа гаргаж байгаа бөгөөд үйлдвэрлэгч компанийн зүгээс цахилгаан автобусанд найман жил, батерей буюу цэнэглэгчид 30 жилийн баталгаа өгсөн талаар “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн дарга Г.Төмөрбаатар хэллээ.

Тэрбээр “Уг цахилгаан автобусуудыг ирэх сар хүртэл туршина. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ инженер техникчид эдгээр цахилгаан автобусыг туршилтанд тэнцэж байгаа талаар мэдэгдсэн. 100 хувь цахилгаанаар хангадаг учраас олон давуу талууд ажиглагдаж байна” хэмээлээ.

Туршилтаар явж байгаа энэхүү цахилгаан автобус нь -50+ 50 градуст ажиллах ажиллах чадвартай, баттерей нь нано технологиор үйлдвэрлэгдсэн 12 м урттай 15-20 минутанд бүрэн цэнэгээ авдаг давуу талтай аж. Түүнчлэн автобусны цонхнууд нь  хоёр давхар шилтэй вакум учир өвлийн улиралд цантахгүй. Зааландаа найман халаагууртай, хяналтын таван камертай, зориулалтын гэрэлт самбар зэргийг байршуулж зорчигчийн тав тухыг  бүрэн хангажээ.

Уг цахилгаан автобусуудыг ирэх сарын 2-ны өдөр хүртэл  нийтийн тээврийн үйлчилгээнд туршилтаар явуулахаар болжээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Улс төр7 цаг өмнө

Н.Ганибал: Монголын ардчиллыг хамгаалах, төлөвшүүлэх нь Ардчилсан намын гол үүрэг

Нийгэм7 цаг өмнө

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн сонсгол болно

Нийгэм7 цаг өмнө

Өмнөговь аймгийн уурхайд ажилладаг 800 гаруй хүн хоолны хордлогот халдварт өртжээ

Нийгэм7 цаг өмнө

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

Дэлхий7 цаг өмнө

Олон улсын сансрын станцад ажиллаж буй нисэгчидтэй шууд холбогдлоо

Энтертайнмент7 цаг өмнө

NBA өмсгөлийн борлуулалтаараа тэргүүлсэн тоглогчийг зарлав

Дэлхий8 цаг өмнө

АНУ-тай худалдааны гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

Энтертайнмент8 цаг өмнө

Б.Од-Эрдэнэ: Ах маань амьд эсэх нь мэдэгдэхгүй байна

Дэлхий8 цаг өмнө

АНУ-ын Төрийн департаментын төсвийг багасгахаар төлөвлөж байна

Нийгэм8 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээ хөвсгөл аймагт эхэллээ

Нийгэм8 цаг өмнө

800-аад уурхайн ажилтан хоол хүнстэй холбоотой халдварт өртсөн

Дэлхий8 цаг өмнө

Оросын эсрэг хоригийг чангатгах хуулийн төсөл өргөн барьжээ

Эдийн засаг8 цаг өмнө

Зээлийн хүүг бууруулах талаар банкныхантай ярилцана

CGTN мэдээ8 цаг өмнө

Хятадын импорт, экспортын 137 дахь үзэсгэлэн өнөөдөр нээгдэв

CGTN мэдээ10 цаг өмнө

Ши Жиньпин Вьетнамын Үндэсний ассамблейн дарга Тран Тханх Мантай уулзав