Дэлхий

Time сэтгүүл Илон Маскийг “Оны хүн”-ээр нэрлэлээ

Нийтэлсэн

SpaceX болон Tesla компанийн үүсгэн байгуулагч, хамтран эзэмшигч Илон Маскийг Америкийн нөлөө бүхий Time сэтгүүл “Оны онцлох хүн”-ээр тодруулжээ.

Энэ жил сэтгүүл уламжлалаа өөрчилж, оны хүний ​​нэрийг ердийнх шигээ зурагтаар биш YouTube сувгаараа зарлахаар шийдсэн байна.

1999 он хүртэл “Оны эрэгтэй” эсвэд “Оны эмэгтэй”-г шалгаруулдаг байсан боловч эдгээр нэр томъёог жендэрийн тэгш байдлын хүрээнд хэрэглэхээ больжээ. “Оны хүн”-ээр  тухайн жилдээ сайн эсвэл муу талаараа нийгэмд, дэлхий дахинд хамгийн ихээр нөлөөлсөн хүн, хэсэг бүлэг хүмүүс, үзэл санаа, тэр ч байтугай эд зүйлсийг ч шалгаруулж болдог байна.

Редакторуудын сонголтоор шалгаруулдаг тул өнгөрсөн хугацаанд Адольф Гитлер, Иосиф Сталин, Аятолла Хомейни зэрэг хүмүүс ч “Оны хүн”-ээр тодорч байв.

“Оны хүн”-ээр анх 1927 онд Атлантын далайг ганцаараа туулан ниссэн нисгэгч Чарльз Линдберг шалгарч байсан бол Америкийн Ерөнхийлөгч Франклин Рузвельт гурван ч удаа тодорч байжээ.

Time сэтгүүл коронавирусний эсрэг вакцин бүтээх чиглэлээр ажиллаж, энэ өвчнийг эмчлэх аргыг хайж байсан бүх вирус судлалын эрдэмтдийг “Оны баатар”-аар нэрлэсэн байна. Оны шилдэг уран бүтээлчээр Америкийн дуучин Оливиа Родриго, шилдэг тамирчнаар гимнастикч Симон Байлз нар шалгарчээ.

Эх сурвалж: ВВС

Exit mobile version