Улс төр

Х.Болорчулуун: Адуунд ногдох малын хөлийн татварыг ₮10 мянга болгох нь зүйтэй

Нийтэлсэн

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийх ажлын хэсгийн тайлан сонсов.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун газар тариалангийн бүс нутагт малын хөлийн татварыг нэмэх нь зүйтэй гэдэг байр суурь илэрхийллээ.

Тэрбээр “Газар тариалангийн бүсэд очиж иргэддээ уулзахад адуу мал тарианд орох нь их байна гэдэг. Тиймээс газар тариалангийн бүсэд малын хөлийн татварын нэмэх нь зүйтэй гэж үзэж байна.

Ер нь малын хөлийн татварыг бага тогтоосон. Татварын хэмжээг орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоодог. Гэхдээ нэг малаас 2,000 мянган төгрөг хүртэл гэж заасан нь бага байгаа юм. Ялангуяа адуунд ногдох татвар 10 мянган төгрөг байх ёстой гэж би үздэг. 100 адуутай хүн нэг сая төгрөг буюу нэг адууны л үнийг татварт төлнө.

Энэ асуудлыг эргэж харж, татварын хуульд өөрчлөлт оруулах асуудлыг байнгын хорооны гишүүд санаачилж ажилламаар байна” гэв.

Exit mobile version