Эдийн засаг
Дансны мэдээлэл зөрүүтэйн улмаас хүүхдийн мөнгө олгогдохгүй байх эрсдэл үүсэж байна
Халамжийн нэгдсэн систем /ehalamj.mn//-ээр олгож байгаа нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Монгол банкны дансны нэгдсэн сан /КАМ/ дахь мэдээлэлтэй тулган шалгасны дараа гүйлгээ хийж байна.
Иймд дансны мэдээлэл зөрүүтэй иргэдийн халамжийн үйлчилгээ олгогдохгүй байх эрсдэл үүслээ. Иргэн Та Халамжийн нэгдсэн систем /ehalamj.mn//-д тохируулсан дансаа үнэн зөв эсэхийг дахин нягтална уу.
Эх сурвалж: Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар