Энтертайнмент
Владислав Байцаев Унгарын шигшээд барилдана
ОХУ-ын осетин бөх Владислав Байцаев ирэх жилээс Унгарын шигшээ багт барилдах боллоо. 31 настай тэрээр өнгөрсөн гуравдугаар сард УАШТ-д 125 кг-д барилдан, эхний тойрогт ялагдсан.
Байцаев 97 кг-ын жинд Европын АШТ, УАШТ-ий медаль хүртэж, Ярыгин Гран Прид түрүүлж байсан юм.
Тэрээр Унгарын шигшээ багт элссэн дөрөв дэх орос легионер болж байгаа юм. 2019 оноос хойш Гамзатгаджи Халидов (57 кг), Исмаил Мусукаев (65 кг), Мурад Курамагомедов (74 кг) гэсэн дагестан бөхчүүд Унгарын иргэншил аваад байгаа билээ.