CRI Монгол радио

Төлөөлөгч томилохгүй байх нь олимпын амжилттай зохиогдоход нөлөөлөхгүй

Нийтэлсэн

Саяхан АНУ, Их Британи зэрэг зарим орнууд Бээжингийн өвлийн олимпд оролцох албан төлөөлөгч томилохгүй хэмээн мэдэгдсэн юм. Хятад улс холбогдох орнуудад урилга явуулаагүй байхад тэд байр сууриа илэрхийлж буй нь улс төрийн шоу төдий юм. Тэдний төлөөлөгч оролцох эсэх нь Бээжингийн өвлийн олимпын амжилттай зохиогдоход өчүүхэн ч нөлөөлөхгүй.

Бээжингийн өвлийн олимп нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа өвлийн олимпын тамирчид, цас мөсний спортыг сонирхогчдын спортын томоохон наадам юм, харин улс төрчдийн шоу үзүүлбэр үзүүлэх индэр биш юм. АНУ, Их Британи зэрэг зарим орнуудын мэдэгдэл нь зөвхөн тэдний бараан сүүдэр юм, олон улсын хамтын нийгэмлэгийн Бээжингийн өвлийн олимпыг тэсэн ядан хүлээж буйд хүлээлтэд нөлөөлж чадахгүй.

Дэлхийн улс орнуудын тамирчид Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцон, хүч, ур чадвараа сорихоор тэсэн ядан хүлээж байна. Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах хорооны статистик тоо баримтаас үзвэл, 11-р сарын 17-г хүртэлх байдлаар Европ болон АНУ, Канад, Австрали, Шинэ Зеландын олимпын хороо нийт 14000 ширхэг бүртгүүлэх хүсэлт ирүүлж, зөвхөн АНУ гэхэд 1528 ширхэг хүсэлт ирүүлжээ. ОХУ саяхан мэдэгдэхдээ, 216 тамирчинг оролцуулсан 450 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг төлөөлөгчдийг Хятадад томилох төлөвтэй байгаа гэжээ.

Цар тахлын нөхцөл байдал хүнд хэвээр байгаа бөгөөд зарим бүс нутагт зөрчил мөргөлдөөн үргэлжилсээр байна. Ийм нөхцөл байдалд зохиогдож буй Бээжингийн өвлийн олимпын наадам нь зөвхөн спортын томоохон арга хэмжээ бус дэлхийн ард түмний эв нэгдэл, энх тайван, найрамдлын тухай хүлээлтийг улам бататгаж байна. АНУ, Их Британи зэрэг зарим орнууд нь олимпын том гэр бүлийг яасан ч төлөөлж чадахгүй. Олон улсын хамтын нийгэмлэг нийтлэг “Бээжингийн өвлийн олимп амжилттай зохиогдож гэдэгт итгэлтэй байна” гэсэн хүсэл эрмэлзэлтэй байна. 50 гаруй хоногийн дараа Бээжин хот дэлхий нийтэд нэгэн хэмнэлттэй, аюулгүй, гайхалтай өвлийн олимпын наадмыг үзүүлэх нь гарцаагүй.

Н.Пүрэвжав

Exit mobile version