CRI Монгол радио
Ши Жиньпин: Хоёр орны харилцааг тогтвортой, чанартай хөгжүүлэхэд бэлэн байна
15-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай цахим уулзалт хийв.
Ши Жиньпин хэлэхдээ, оны сүүлчээр тантай энэ онд хоёр дахь удаагаа цахимаар, 2013 оноос хойш 37 дахь удаа уулзалт хийж буйдаа баяртай байна. Хятад, Оросын харилцааг та “21-р зууны улс хоорондын үлгэр жишээ” хэмээн олон удаа сайшааж, Хятад улс өөрийн язгуур эрх ашгаа хамгаалахыг тууштай дэмжиж, Хятад, Оросыг холдуулах гэсэн оролдлогыг эсэргүүцнэ гэдгээ илэрхийлж байсан юм. Миний бие ч үүнийг өндрөөр үнэлж байгаа бөгөөд тантай хамтран энэ оны хоёр талын харилцааны хөгжлийн амжилт ололтыг дүгнэж, олон салбар дахь хамтын ажиллагааны шинэ төлөвлөгөө гаргаж, хоёр орны харилцааг тогтвортой, чанартай хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Тэрээр онцлохдоо, дэлхий нийт зуун жилд тохиогоогүй өөрчлөлт болон цар тахлын нөхцөл байдалд тулгарч байгаа болохоор дэлхий ертөнц ээдрээтэй өөрчлөлтийн үед шилжин орж байна. Хятад, Оросын харилцаа нь олон сорилтуудыг даван туулж, шинэ эрч хүчтэй буйгаа харуулсан. Миний бие ерөнхийлөгч тантай хамт том чухал асуудлаар олон талаар уялдаа холбоотой байж, Хятад, Оросын харилцааг чиглүүлэн удирдаж байна. Хоёр тал “Хятад, Оросын Сайн хөрш, Найрсаг хамтын ажиллагааны тухай гэрээ”-г сунгахаа зарлаж, өөрсдийн язгуур ашиг сонирхолд холбогдсон асуудлаар харилцан дэмжиж, өөрсдийн улс орны нэр хүнд, хоёр орны нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах болно гэдгээр албан ёссор мэдэгдсэн юм гэжээ.
Н.Пүрэвжав