Эдийн засаг
Зэсийн үнэ сүүлийн 2 сарын доод түвшинд хүрэв
Суурь металлууд дундаас зэсийн үнэ хамгийн их уналаа. Үнэ нь сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрсэн байна.
Үйлдвэрлэлийн металлуудын үнэ сүүлийн хоёр сард өндөр хэлбэлзэлтэй байгаа юм. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн компаниудын өрийн асуудал тулгамдаад байгаа энэ үед эдийн засгийн өсөлт нь саараад байна. БНХАУ хязгаарлалтын арга хэмжээгээ чангатгаад байгаа нь үүнд голлон нөлөөлж байгаа аж.
Лондоны Металлын биржид зэсийн фьючерс үнэ 2.3 хувиар буурч, тонн нь 9199 ам.доллар болоод байна. Энэ нь аравдугаар сарын зургаанаас хойших хамгийн бага дүн боллоо.