Covid-19

Файзер компаниас гаргасан Ковидын эсрэг шинэ эм нь 90 хувийн үр дүнтэй байна

Нийтэлсэн

Файзер компани ковидын эсрэг Паксловид нэртэй шинэ эм гарган авчээ. Эмнэлзүйн туршилтаар уг эм нь коронавируснээс гарах үр дагаврыг эмчлэхэд үр дүнтэй болохыг баталсан байна.

Паксловид эрсдэлтэй бүлгийн хүмүүсийн эмнэлэгт хэвтэх, нас барах тоог 90 хувь бууруулжээ. Туршилтад сайн дурын 2200 гаруй хүн оролцсон бөгөөд туршилтын үр дүн нь өнгөрөгч арваннэгдүгээр сард олон нийтэд танилцуулсан урьдчилсан дүнтэй ижил байгаа аж.

Одоогоор аль ч улсад хэрэглэхийг зөвшөөрөөгүй байгаа энэ эмийг лабораторийн туршилтаар Омикрон хувилбарын эсрэг үр дүнтэй үйлчилж байна гэж тус компаниас мэдэгдлээ.

Паксловидыг шинж тэмдэг илэрснээс хойш гурав хоногийн дотор хэрэглэвэл Ковид-19 туссан өндөр эрсдэлтэй насанд хүрэгчдийн эмнэлэгт хэвтэх магадлалыг 89 хувь, тав хоногийн дотор хэрэглэвэл 88 хувиар бууруулсан үр дүн гарчээ. Паксловид хэрэглэсэн бүлэг хүмүүсийн дунд нас баралт бүртгэгдээгүй бол огт хэрэглээгүй бүлэгт 12 хүн нас барсан байна.

Гаж нөлөө нь хоёр бүлгийн хүмүүсийн дөрөвний нэг орчимд нь ажиглагджээ.

Эх сурвалж: ВВС

Exit mobile version