Нийгэм

“Урт цагаан”-ы үйл ажиллагааг зогсооно гэв

Нийтэлсэн

Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагаан нь 1958 онд хоршоологчдын хөрөнгөөр баригдаж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн ахуй үйлчилгээний төв билээ. Тус төв нийт 8000 м2 талбайтай бөгөөд 30 иргэн нийслэлтэй гэрээ байгуулан 200 гаруй иргэнд дамнан түрээсэлдэг аж. Нийслэлийн өмчийн харилцааны газрын удирдлагууд өнөөдөр /2020.02.11 /”Урт цагаан”-тай танилцаж үйл ажиллагааг нь зогсоож, хаах саналтай байгаа гэдгээ хэллээ.

Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Үнэнбат “Жуулчны гудамжинд байрлах “Урт цагаан” нийслэлийн өмчит гуравдугаар байр нь 1958 оноос хойш засвар хийлгүй өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагааг нь зогсоох нийслэлийн Мэргэжлийн хяналтын удаа дараагийн дүгнэлт гарсан.

Уг барилга нь галын эрсдэл өндөр, газар хөдлөлтийн чичирхийллийг ч даах чадваргүй, Улаанбаатар хотын хамгийн эрдэлтэй обьектын нэгээр жил болгон тодорхойлогддог. Түрээслэгч нар стандартад нийцүүлэх шаардлагыг удаа дараа тавьдаг. Гэвч түрээслэгчид стандартад нийцсэн ажлын байрыг бий болгож чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Иймээс шаардлага биелүүлэхгүй байгаа учир үйл ажиллагааг нь зогсоох гэхээр олуулаа өргөдөл гомдол гаргаж, өмч хөрөнгийн маргаан үүсгэдэг. Нийслэлийн зүгээс ашиглалтын шаардлага хангахгүй дээр үйл ажиллагааг нь зогсоож энэ обьектоос орлого олохоо болих шийдвэр гарсан. Тиймээс үйл ажиллагааг нь зогсоох болно” гэлээ.

Э.АРИУН

Exit mobile version