Covid-19
Залуус ковидоор нас барах нь цөөн ч урт хугацааны үр дагавартай тулгардаг
Залуу хүмүүс коронавирусний халдвараар нас барах нь цөөн хэдий ч олон сарын турш сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгарах, ядрах зэрэг ковидын дараах хам шинжид илүү өртөж байна гэж ДЭМБ-ын Европын товчооны тэргүүн Ханс Клюге мэдэгджээ.
Халдвар аваад эдгэрсэн 10 хүн тутмын гуравт ковидын дараах хам шинж илэрч байгаа тул залуу хүмүүсийг вакцинжуулалтад идэвхтэй хамруулах шаардлагатай байна гэж Клюге онцолсон байна.
Цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар нийт 274.2 сая гаруй хүн халдвар авч, 5.3 сая гаруй хүн эндээд байна.