Эдийн засаг

Улсын нийт гадаад өр 2.1 тэрбум ам.доллароор өсжээ

Нийтэлсэн

Улсын нийт гадаад өр 2021 оны эхний есөн сард 33.3 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 2.1 тэрбум ам.доллар буюу 6.8%-иар, өмнөх улирлаас 361.8 сая ам.доллар буюу 1.1%-иар тус тус өсжээ.

Нийт гадаад өрийн:

  • 36.4 хувь буюу 12.1 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг
  • 26.4 хувь буюу 8.8 тэрбум ам.доллар нь бусад салбарынх
  • 25.4 хувь буюу 8.4 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх
  • 6.8 хувь буюу 2.3 тэрбум ам.доллар нь Төв банкных
  • 5.0 хувь буюу 1.7 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.

 

Улсын нийт гадаад өр өмнөх оны мөн үеэс өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 942.8 (8.4%) сая ам.доллар, бусад салбарынх 766.9 (9.6%) сая ам.доллар, Засгийн газрынх 396.9 (4.9%) сая ам.доллар, Төв банкных 118.1 (5.5%) сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ.

Харин Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 97.4 (5.5%) сая ам.доллароор буурчээ.

Exit mobile version