Энтертайнмент
Н.Төгсцогт мэргэжлийн боксын ээлжит тулаанаа ирэх сард хийнэ
Мэргэжлийн боксын IBO холбооны аварга асан, WBA холбоонд тоглодог “King Tug” хочит Н.Төгсцогт ээлжит тулаанаа ирэх сард хийхээр болсон.
Түр аваргын бүсийн төлөө Крис Колбертод ялагдаад байсан тэрээр мөн түр аваргын бүсийн төлөө тулаанд ялагдсан АНУ-ын Виктор Пасильястай тулалдана.
Тулаан нэгдүгээр сарын 22-нд АНУ-ын Атлантик хотын “Borgata”-д болох бөгөөд ялсан нь аваргын бүсийн төлөө тулаан хийхэд ойртох юм.
“Vicious” хочит 29 настай Пасильяс мэргэжлийн боксын замналдаа 17 тулаан хийхдээ 16 ялсан бол Н.Төгсцогт 14 тулааныхаа хоёрт нь шүүгчийн саналаар ялагдсан.