Covid-19

АНУ-д бүртгэгдэж буй шинэ тохиолдлын 73 хувь нь омикрон байна

Нийтэлсэн

Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн саяхны мэдээллээс үзэхэд омикрон мутацитай хувилбар нь долоо хоногийн дотор өмнө нь давамгайлж байсан дельта хувилбарыг давжээ.

Омикрон нь одоогоор АНУ-д давамгайлж буй хувилбар болжээ. Тодруулбал Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн өчигдрийн мэдээллээс үзэхэд тус улсад бүртгэгдсэн шинэ тохиолдлын 73 гаруй хувь нь омикрон хувилбараас үүдэлтэй байна.

Өмнө нь арванхоёрдугаар сарын 11-ний байдлаар долоо хоногт омикрон хувилбар нийт тохиолдлын ердөө 12 хувийг эзэлж байсан юм.

Омикрон анх арваннэгдүгээр сард Өмнөд Африкт илэрсэн бол тохиолдол арванхоёрдугаар сарын 1-нд АНУ-д бүртгэгдсэн юм.

Эх сурвалж: Today

Exit mobile version