Нийгэм
Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх авах, сунгах үйлчилгээ “E-Mongolia”-д нэмэгдлээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Халамжийн үйлчилгээнүүд мөн E-Mongolia-д холбогдож байна. Нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулсан. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгодог ажилгүйдлийн тэтгэмжийг цахимаар авдаг боллоо. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тодорхойлолт мөн нэвтэрсэн. Тус үйлчилгээг одоогийн байдлаар 1.4 сая иргэн авсан байна.
Эрүүл мэндийн яамтай хамтран эрүүл мэндийн цахим хуудас буюу листийг E-Mongolia руу нэвтрүүлэхээр ажиллаж байна. Цар тахалтай холбоотойгоор тус листээр дамжуулан хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг олгож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 56 мянган иргэнд илүү олгожээ. Энэ үйлчилгээг цахимжуулснаар илүү олон хүнд хүртээлтэй болно. Мөн хамгийн сүүлд хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх авах, сунгах боломжтой болсон.