Дэлхий

ТИТЭМ ВИРУС: БНХАУ-д вакциныг хулгана дээр туршиж эхэллээ

Нийтэлсэн

Шинэ төрлийн титэм вирусээс урьдчилан сэргийлэх тарилгыг амьтан дээр туршиж эхэлсэн талаар Хятадын өвчлөлтийн хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдэгдлээ.

 

Энэ төв Шанхайн анагаах ухааны сургууль, Stermirna Therapeutics Co., Ltd эмийн үйлдвэртэй хамтран mRNA нэртэй  вакцин гарган авсан байна. Вакциныг 100 хулганад хийсэн бөгөөд вирусийн анхны штаммыг гарган авснаас хойш хоёр долоо хоногийн дараа туршилтыг эхлүүлсэн хэмээн онцолжээ.

 

Шинэ төрлийн титэм вирусийг боловсруулах ажил харьцангуй хурдацтай явж байгаагийн дээр үйлдвэрлэх ажилд бага хугацаа зарцуулагдана гэж Хятадын өвчлөлтийн хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдэгдсэн байна. Гэхдээ хулгана дээр туршилт хийж байгаа нь боловсруулалтын анхны шатуудын нэг гэдгийг мэргэжилтнүүд анхааруулжээ.

 

Вакциныг хүмүүс дээр туршин, клиникийн туршилтыг эхлүүлэхээс өмнө энэ бэлдмэлийг организмд хортой эсэхийг тогтоохын тулд хулганаас том амьтан дээр турших зэрэг олон үе шатыг туулах юм байна.

 

ТИТЭМ ВИРУС: Нас барсан хүний тоо 1016, бүрэн эдгэрсэн хүн 3996 болжээ

 

ТИТЭМ ВИРУС: “Даймонд принцесс”-хөвөгч “шорон”

Г.Бямбасүрэн

Exit mobile version