Covid-19
ЗӨСҮТ-д эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй PCR шинжилгээ авч байна
“Ковид-19” вирусийн PCR, түргэвчилсэн шинжилгээг Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/-д өдөр бүр 09:00-13:00 цагийн хороонд авч байна.
PCR шинжилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийж байгаа бол түргэвчилсэн оношилгооноос 25 мянган төгрөгийн төлбөр авч, хариуг 10-15 минутын дотор гаргаж иргэдэд үйлчилж байна.
Мөн байгууллагын захиалгат шинжилгээ 50 мянган төгрөгийн төлбөртэй аж.