Дэлхий

Оросын бүс нутгийн удирдлагуудад “ерөнхийлөгч” нэр хэрэглэхийг хориглох хуульд Путин гарын үсэг зуржээ

Нийтэлсэн

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын орон нутгийн удирдлагуудын зарим эрхийг хязгаарлах хуулийн төсөлд өчигдөр гарын үсэг зуржээ.

Ингэснээр холбооны улсын субъект болдог бүгд найрамдах улсууд, мужуудын удирдлагуудад дараалан хоёр удаа сонгуульд нэрээ дэвшүүлэхийг нь хориглож, бас албан тушаалдаа “ерөнхийлөгч” нэр хэрэглэхийг нь хориглосон байна.

Орон нутгийн удирдлагууд бүгд ижил “Оросын Холбооны Улсын бүс нутгийн тэргүүн” гэсэн албан тушаалын нэршилтэй болохоор шинэ хуульд тусгажээ. Тухайн субъект бүр өөр өөрийн хуулийн дагуу нэмэлт албан тушаалын нэр ашиглаж болох ч “ерөнхийлөгч” нэр ашиглахыг нь онцгойлон хориглосон байна.

Хуулийн төслийг энэ сарын 14-ний өдөр Төрийн Дум (парламентын доод танхим) баталж, маргааш нь Холбооны Зөвлөл (дээд танхим) баталсан юм. Шинэ хууль ирэх оны зургаадугаар сарын 1-нээс эхлэн мөрдөгдөх ажээ.

Одоогоор ОХУ-ын субъектүүд дотроос ганцхан Бүгд Найрамдах Татарстан Улсын төр засгийн тэргүүн албан тушаалдаа “ерөнхийлөгч” нэрийг хэрэглэдэг юм.

Эх сурвалж: ТАСС

Exit mobile version