Эдийн засаг

Нүүрсний экспорт 15 сая тонноор ТАСАЛДАЖ, зэсийнх ДАВЖ биелжээ

Нийтэлсэн

2021 оны төсвийн тодотголоор  Монгол Улс 28,686.8 мянган тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч цар тахлын нөлөөгөөр оны эхний 11 сарын байдлаар 13,090.2 мянган тонн нүүрс экспортлоод байгаа нь 54.4 хувийн биелэлттэй байна.

Харин 1,118.4 мян.тонн зэсийн баяжмал экспортлохоор төлөвлөснөөс дээрх хугацаанд 1,256.7 мян.тонныг экспортолсноор зэсийн баяжмалын экспортын төлөвлөгөө 138.3 мянган тонноор давж, 112.4 хувийн гүйцэтгэлтэй биеллээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого арваннэгдүгээр сарын гүйцэтгэлээр 13,362.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 4,294.1 тэрбум төгрөг буюу 47.4 хувиар өссөн байна.

Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 3,955.9 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 2,025.9 тэрбум төгрөг буюу 2 дахин өсжээ.

 

Exit mobile version