Нийгэм

Орон нутагт ажилласан шуурхай бүлгүүдэд үүрэг чиглэл өглөө

Нийтэлсэн

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 67 дугаар тушаалаар малын гоц халдварт өвчний нөхцөл байдлыг үнэлэх, урьдчилан сэргийлэх, халдвар тархахгүй байх нөхцлийг бүрдүүлэх, орон нутгийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, УОК-оос гаргасан шийдвэрийн биелэлтийг хангуулах, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлт гаргах зорилгоор “Шуурхай бүлэг”-үүд орон нутагт ажиллалаа.

Үүнтэй холбогдуулан УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр шуурхай бүлгийн ахлагч нартай уулзалт хийж, орон нутгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэлтэй танилцлаа.

УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас ажлын хэсэг 4 чиглэлд гарч, нэгдүгээр бүлэг Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Төв аймагт, хоёрдугаар бүлэг Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймагт, гуравдугаар бүлэг Архангай, Хөвсгөл, Завхан, Увс аймагт, дөрөвдүгээр бүлэг Хэнтий, Дорнод аймагт ажилласан юм.

Бригадын генерал Б.Ууганбаяр энэ үеэр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд анхаарч, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх, коронавируст халдвараас сэргийлэх 3 дугаар тунд орон нутгийн иргэдийг идэвхтэй хамруулах ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.

Exit mobile version