Бидэнтэй нэгд

Улс төр

Б.Энхбайгаль: Рио Тинтогоос ирүүлсэн захидал асуудлыг шийдэж буй хэрэг огт биш

Нийтэлсэн

Рио Тинто”, “Туркойс Хилл Ресурсэс” компаниудаас 2021 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаяглан албан захидал ирүүлсэн. Захидалд Засгийн газрын Ажлын хэсгээс гаргасан санал, шаардлагыг хүлээн авч, “Оюу толгой” ХХК дахь төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өнөөдрийн байдлаар 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэх, гүний уурхайн ашиглалтад орох хүртэлх шаардлагатай нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцаж, “Эрдэнэс оюу толгой” ХХК дээр нэмж өр үүсэхгүй байхыг баталгаажуулсан байдаг. Түүнчлэн, 2015 онд байгуулсан Оюу толгой төслийн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлахад бэлэн буйгаа илэрхийлсэн.

Тэгвэл уг захидалтай холбогдуулан 2013 онд Оюутолгойн ТЭЗҮ-г шинжилж тооцоо хийх ажлын хэсэгт ажиллаж байсан, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн охин Энхбайгаль “Рио Тинтогоос ирүүлсэн захидал асуудлыг шийдэж буй хэрэг огт биш” гэдгийг тодотгон байрь сууриа илэрхийлснийг хүргэе.

 

Тэрээр “Рио Тинтогоос ирүүлсэн захидал асуудлыг шийдэж буй хэрэг огт биш!! Оюутолгойн ордын үнэлгээг жил ирэх бүр бууруулж, үр ашигтай нөөцийн хэмжээг 2.6 дахин бууруулж үнэлж байгааг Монголын тал хүлээн зөвшөөрөх үү?  2014 онд хийсэн бидний үнэлгээгээр Оюу толгойн ордын үр ашигтай нөөц 286 тэрбум доллар‼.

Рио Тинтогоос ирүүлсэн захидалд дурьдсан саналыг зөвшөөрөх нь IDP 2010-аар сонгосон Оюутолгойн ордыг 27 жил ашиглах төлөвлөгөөг дахин баталгаажуулж, хүлээн зөвшөөрч байгаа хэрэг. Хамгийн багадаа 84 жил, цаашдаа 100 түүнээс ч олон жилээр ашиглах боломжтой ордын алт зэс ихтэй хэсгийг хэдхэн жилд сорчилж ашиглаад захын агуулгыг ашиглахгүй хаяхыг Монголын төр зөвшөөрч давхар баталгаажуулж буй хэрэг болно‼.

2013 онд Миний бие Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхдаа Эрдэнэтийн гэрээ, технологийг сайн мэдэх туршлагатай мэргэжилтнүүдийн баг бүрдүүлж Оюутолгойн ТЭЗҮ-г шинжилж тооцоо хийсэн юм аа. Багт Др.С.Авирмэд, Др.М.Дамдинсүрэн, Др.Б.Энхбайгаль (миний бие), Др.Бат-Очир, Др.Д.Даваасамбуу, С.Дамбадаржаа нар болон бусад хүмүүс оролцож ажилласан. Энэ ажлыг санаачилж, эдийн засгийн тооцоог гардан хийж, тайланг эхнээс нь дуустал үг үсэгчлэн өөрөө бичиж, төрийн холбогдох байгууллагуудад тухайн үед хүлээлгэж өгсөн хүний хувьд би энэ асуудлаар дуугарах ёстой бас үүрэгтэй.

2014 оны 1 сард хүргүүлсэн тайланд олон асуудлыг ил болгон тавьж дурьдаж байсан. Тайлангийн эхний ботийг энэ холбоосоор орж үзээрэй (https://www.scribd.com/…/%D0%9E%D0%AE%D0%A3%D0%A2%D0%9E…). Сорчилж ашиглах “reserve case” хувилбарт 27 жил ажиллах Оюу толгойн өөрийнх нь тооцоо бий. 2009 оны 10 дугаар сарын 6-нд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ 30 жилийн хугацаатай.  2050 оноос хойш ашиг авна гэдэг бол зүгээр л бид ухаж дуусгаад гараад явчихсан хойно та нар яаж ч чадахгүй гэсэн л үг.

Дубайн гэрээний давхар зорилго нь хөрөнгө оруулалтын гэрээнээс өмнө гаргасан зардал, Дубайн гэрээ байгуулах хүртэлх үр ашиггүй зардлууд, нотолгоогүй хий бичилтүүд, Рио Тинтогийн охин компаниудад зээлийн хүү нэрээр угааж эргэлдүүлж байгаа зардал, менежментийн зардлыг Монголын талаар хүлээн зөвшөөрүүлж, давхар атгандаа хийж авах, ингэснээр Монгол Улсын нутаг дэвсгэр, түүний хөрсөн доор байгаа баялгийг гадны банкны барьцаанд тавих л зорилготой байсан. ‼Одоо ч мөн л ийм замаар явж байна‼” хэмээн дараах баримтуудыг хавсаргажээ.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятадын оюутнуудын эсрэг хориг — Америкийн өөрийн хөгжилд сүүдэр хаяж байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

АНУ боловсролыг “боомилж” байна

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол6 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр6 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм6 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр6 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент6 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент6 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент6 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр6 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана