Covid-19

Т.Баярхүү: Омикрон хувилбар Монголд тархвал манай улсын эрүүл мэндийн салбар ачааллаа дийлэхгүй

Нийтэлсэн

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, Цар тахлын нөхцөл байдлын мэдээллийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулснаар ЗГ-аас тодорхой үүрэг чиглэлүүдийг өгсөн. Үүний дагуу УОК хуралдаж, тодорхой шийдвэрүүд гаргалаа.

Дэлхийн 103 оронд омикрон хувилбар бүртгэгдээд байна. 11-р сарын 26-ны өдөр омикрон хувилбар бүртгэгдсэн ба 11-р сарын 27-ноос манай улс хилийн хяналтаа чангатгаж, гадаадаас ирсэн 5600 гаруй иргэнд шинжилгээ хийхэд зөөвөрлөгдсөн 180 тохиолдол бүртгэгдлээ. Ирсний дараа иргэд 10 хоногт гэрийн ажиглалтад байх ба 4 дэх хоногт нь PCR шинжилгээ хийхэд 37 тохиолдол илэрсэн.  Омикрон хувилбарыг дотоодод тархаахгүй байх чиглэлээр өнөөдөр УОК-ын хурлын тогтоол гарсан. Үүнд,

Гадаадаас ирж байгаа иргэдэд 12-р сарын 25-наас эхлэн 3 хоногийн хугацаанд зочид буудалд тусгаарлаад 3 дахь хоногт нь шинжилгээ авч сөрөг гарвал гэртээ харина.

Гадаадаас ирж байгаа иргэд PCR шинжилгээний сөрөг хариутай бол онгоцонд сууж байгаа. Ирэхэд нь нисэх буудалд мөн  шинжилгээ авч байна. Хилийн чанадаас ирж байгаа бүх зорчигчид 3 хоног тусгаарлагдана. Хэрэв омикрон вирус Монголд тархвал манай улсын эрүүл мэндийн салбар ачааллаа дийлэхгүй.

УОК-иос хилийн хяналтыг сайжруулж, дотооддоо хөдөлгөөн хязгаарлахгүй, бизнесийн үйл ажиллагаанд аль болох хязгаарлалт тавихгүй байх бодлого барьж байна. Омикрон хувилбар Монголд тархах нь цаг хугацааны асуудал боллоо.

Exit mobile version