Covid-19

Ж.Отгонболд: Иргэд сайн дураараа коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тунд хамрагдаж болно

Нийтэлсэн

Коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тунг хийлгэж болох эсэх талаар эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн мэдээлэл өглөө.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд “Коронавирусийн эсрэг хоёр тун буюу Pfizer вакцин шаардсан Европын Холбооны Улс болон АНУ-д зорчих иргэд дөрөв дэх тунд хамрагдаж болно гэдгийг албан ёсоор хэлье.

Монгол Улсын хувьд 4-5 төрлийн вакцин иргэддээ хийсэн. Тухайлбал Спутник V  вакцины хоёр тун хийлгэсэн хүн дахин Pfizer вакцины хоёр тунг хийлгэж байж олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө. Иргэд сайн дураараа коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тунд хамрагдаж болно” гэв.

Одоогийн байдлаар гадаадаас ирээд гэрийн ажиглалтад буй иргэд дөрөв хоногийн хугацаанд аль болох гадуур явахгүй байхыг зөвлөлөө. Харин энэ сарын 25-наас гадаадаас ирж буй иргэдийг онгоцноос буунгуут гурав хоног тусгаарлах шийдвэр гарсан. Ингэхдээ иргэд өөрсдөө тусгаарлалтын байрны зардлыг төлөх юм.

Exit mobile version