Нийгэм

Олимпын аварга Н.Түвшинбаярыг өнөөдөр шүүнэ

Нийтэлсэн

Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газраас хянаад, 2021 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдөр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх саналыг хүргүүлээд буй.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 14:00 цагт Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болно.

Н.Түвшинбаярт прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.

Эрүүгийн хуулийн 11.1 Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах
2.Энэ гэмт хэргийг:
2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Exit mobile version