Улс төр
УИХ: Цар тахлын хуулийг зургаан сараар сунгах асуудлыг хэлэлцэхийг дэмжив
Чуулганы хуралдаан эхлэх үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал “Сайхан хууль гаргадаг ч хэрэгжүүлж чадахгүй байна. Сонгуульд ялсан хүмүүс нь албан тушаалтнуудын гаргасан шийдвэрийг хаацайлдаг байдал байгаа. Хуулийн хэрэгжилтэд анхаарах зайлшгүй шаардлага байна” гэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хэрхэн журмаар хэрэгжүүлэхийг тодорхой болгосон. Нээлттэй сонсгол, хуулийн хэрэгжилтийн сонсгол асуулга тавих зэрэг нарийвчлагдсан” гэв.
Цар тахлын хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгах эсэхийг хэлэлцэж байна. Уг хуулийг сунгаснаар ипотекийн зээл төлөлт мөн хугацаагаар хойшилно.