Улсын их хурал
Хаалттай хуралдаанаар Оюутолгойтой холбоотой тогтоолыг дэмжжээ
Засгийн газрын ээлжит хуралдаан арванхоёрдугаар сарын 22-нд болж, Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг дэмжсэн.
Энэ өдрөө УИХ-д өргөн мэдүүлж, өнөөдөр /2021.12.24/ УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуралдаан хаалттай явагдсан ба хэлэлцэх эсэхийг дэмжсэн гэх мэдээлэл байна.
Энэ тогтоол нь дараах давуу талыг тусгасан гэдгийг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлж байсан билээ.
- Монгол Улсын 34 хувьд ногдох 2,3 тэрбум ам.доллар өр тэглэх
- Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөлөөг цуцлах, дуусгавар болгох
- Далд уурхайн бүтээн байгуулалтад хөндлөнгийн аудит оруулах
- Далд уурхай ашиглалтад орох 2023 оны хоёрдугаар улирал хүртэл гарах зардлыг гадаадын хөрөнгө оруулагч 100 хувь хариуцах
- Оюутолгой ХХК-ийн засаглалыг сайжруулах
- Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангах гэрээ байгуулах
- Татварын актын биелэлтийг хангах, цаашид ч хэрэгжүүлэх зэрэг асуудлыг тогтоолын төсөлд тусгажээ.