Covid-19
2021.12.25: Нэг хүн нас барж, 248 хүнээс халдвар илэрлээ
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 248 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 389,499 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын долоо нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 241 нь дотоодын халдвар байна.
Дотоодын халдварын задалж танилцуулбал,
167 нь Улаанбаатар хотод,
74 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,981 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,053 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3,637 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-703
Хүндэвтэр-1,086
Хүнд-229
Маш хүнд-35 хүн байна.