CRI Монгол радио
Хятадын Төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн “Найрамдлын одон” хүртэв
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины гарын үсэг зурсан зарлигаар Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюнд “Найрамдлын одон” олгосон тухай Оросын Засгийн газрын хууль эрх зүйн мэдээллийн сайт Москвагийн цагаар 11-р сарын 18-нд мэдээллээ.
Ерөнхийлөгчийн зарлигт, Орос, Хятадын ард түмний найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд Шэнь Хайшюны оруулсан хувь нэмрийг үнэлж, “Найрамдлын одон” олгож байна гэв.
Энэ жил “Хятад, Оросын найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд Хятад, Оросын төрийн тэргүүн нар хоёр орны хүмүүнлэгийн салбарын солилцоо, хамтын ажиллагааг дээд хэмжээгээр чухалчлан үзэж байна.