Нийгэм

Эгийн голд халиа үүссэний улмаас 33 өрхийн байшин, гэр усанд автжээ

Нийтэлсэн

Хөвсгөл аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км-т, Эрдэнэбулган сумын нутаг Эгийн голд халиа үүссэний улмаас арванхоёрдугаар сарын 24-ний өдөр тус сумын 33 өрхийн байшин, гэр усанд автжээ.

Энэ талаарх дуудлагыг өчигдөр 10:30 цагт өгчээ. Энэ дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Цэргийн штаб, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллажээ. Түүнчлэн шороон далан байгуулах ажлыг өнөөдөр хийх аж.

Exit mobile version