CRI Монгол радио

Хятадын эдийн засгийн тогтвортой байдал хэвээр үргэлжилнэ

Нийтэлсэн

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 10-нд цохон тэмдэглэхдээ, “Хятадын эдийн засаг цаашид тогтвортой байдлаа хадгалах болно. Халдварт өвчний нөлөөлөл түр зуурынх юм” гэжээ.

Ши Жиньпин мөн өдөр шинэ төрлийн коронавирусийн халдварыг хянан сэргийлж буй Бээжин дэх ажлын явц байдалтай танилцсан байна. Тэрбээр онцлохдоо, халдварт өвчний эдийн засагт үзүүлж болох нөлөөг тооцож эрсдлээс сэргийлэх хэрэгтэй. Энэ оны эдийн засаг нийгмийн хөгжлийн олон талт зорилтыг биелүүлэхийн төлөө чармайн хөдөлмөрлөх нь чухал. Оршин суугчдын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгаж, цахим худалдан авалтыг өргөжүүлж, эрүүл мэнддээ зарцуулах хэрэглээний боломжийг хангах болно. Халдварт өвчний улмаас их хэмжээний хохирол хүлээх аж ахуйн нэгжийг хөрөнгө санхүү, ажиллах хүчнээр дэмжин, хүнд байдлаас гарахад нь тусална. Ард иргэдийн амьдралтай холбоотой асуудлуудыг баталгаажуулан сайжруулж, ялангуяа ажил олголтод анхаарал хандуулахын зэрэгцээ ажлаас хоморголон халах үзэгдлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай гэжээ.

Exit mobile version